Онцгой байдлын байгууллагаас хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилготой “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тэмцээнд төв, орон нутгаас шалгарсан шилдэг 5 бүлгийн 35 өсвөрийн сурагч оролцох юм. Сүхбаатарын талбайд 2019 оны 10 дугаар сарын 17-ны 10:30 цагт болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн