Хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын мэс заслийн тасгийн цонхоор хүн унаж нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 06.00 цагийн үед тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 53 настай эрэгтэй дөрвөн давхрын цонхоор унаж амь насаа алджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “Өнөө өглөө 06.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж газар дээр нь ажилласан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.