Хонконгт үргэлжилж байгаа Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 201 хүнийг баривчилсан гэж тус улсын Цагдаагийн газар мэдээлжээ. Цагдаагийн газрын мэдэгдэлд “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагт болсон цуглааны үед баривчилсан хүмүүсийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан тухай дурджээ.
Мөн Хонконгийн Засгийн газар тэднийг тэднийг иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан хэмээн буруутгасан байна.
Хэвлэлд мэдээлэл өгсөн цагдаагийн төлөөлөгч жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан. Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан тухай ярьжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр дэлгүүрүүд болон метроны буудлуудыг сүйтгэсэн хэрэг олон гарсан байна. Ням гарагийн жагсаалийн үеэр 14-73 насны 73 хүн гэмтсэнээс 6 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Жагсагчид даваа гарагийн орой Хонконг дахь хүний эрхийг хүндэтгэх хууль батлахыг АНУ-ын хууль тогтоогчдод уриалсан байна.