Азийн хотууд орон сууцны IV-р форум /2019.0.14/ өчигдөр зохион байгуулагдлаа. Дөрөвдөх жилдээ болж буй энэ форумыг анх 2016 онд БНСУ-ын “Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпорац”-аас санаачлан зохион байгуулж байжээ.
Форумын үеэр дэлхийн хотууд тухайлбал Сөүл гэхэд орон сууцаа нэмэгдүүлэхэд биш орон сууцны хорооллыг дагасан ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч байгаа тухай яригдаж байна. Нийслэлийн орон сууцны талаар орон сууцны талаар баримталж байгаа бодлого нь иргэдийн орлогонд нийцүүлэх явдал. Өнгөрсөн хугацаанд гурьван ёухал баримт биёиг гаргасан. Нэгд: НИТХ-аар Дэд бүтэц, орон сууцны дэд хөтөлбөр батлуулсан. Хоёрт, Засгийн газраас энгийын түрээсийг өмчилж болдогхэлбэрийг журмаар баталгаажуулж авч чадсан. Гуравт: НИТХ-аар энгийн түрээс, түрээслээд өмчлөх, газар чөлөөлж орон сууцтай болох боломжийг баталгаажуулсан гэж албаныхан ярьж байна.
Орон сууц авч чадахгүй байгаа иргэдэд зориулсан шийдлүүд бий болгох нь чухал гэж Парис хотын “Paris Habitat”-ын гүйцэтгэх захирал Стефан Дуфайн хэлэхдээ:
Халамжийн орон сууцны тогтолцоо нь Францад XX зууны эхээр болсон. Хариуцагч манай “Paris Habitat байгууллага 105 жилийн нүүр үзэж байна. Францын хэмжээнд дөрвөн сая гаруй халамжийн орон сууцанд сая гаруй хүн аиьдарч байына. Халамжийн орон сууцны бодлого, хөтөлбөрийг бий болгоход олон байгууллага, тэр дундаа ашгийн бус байгууллага чухал шшрэг гүйунтгэдэг. Элгээр байгууллагын нэг нь манайх. Манайд олон газар дэмжлэг үзүүлдэг. Банк маш бага хүүтэй зээл бидэнд олгож, үүгээр бид орон сууцыг шинэчлэх, сайжруулах аждыг хийдэг. Үүнээс гадна орон нутгийн удилрдлагууд буюу тухай хотын ЗДТГ гэх мэт байгууллага нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Бид францчуудын хувь нь халамжийн орон сууцанд орох бололцоог олгож байгаа хэмээн ярив.
Харин Сөүлийн орон сууцны корпорацийн ахлах мэргэжилтэн Ким Жи Юн: Сөүл хот 1970-аад оноос орон сууцжуулах ажлыг эхлэсэн боловч урт хугацааны түрээсийн орон сууцны хөтөлбөр 1986 оноос хэрэгжсэн. 1986-2018 оны хооронд Сөүл хотын иргэдийн найман хувь нь халамжийн орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Иргэдийнхээ орлогийн ангилалаас шалтгаалаад, барьцаа хөрөнгийн 20-80 хүртэлх хувийг төрөөс гаргаж өгдөг. Үлдсэн хувийг бусад эр үүсвэрээс авдаг. манай байгууллага ч орсон орлогийнхоо тодорхой хувийг үүнд зарцуулдаг. Монгол Солонгосийн суурь адилгүй учир манай арга барилыг шууд авч хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Тиймээс дөнгөж эхлэж буй энэ үедээ монголд тохирсон аргыг хайж олоод хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй гэлээ.