Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсний 70 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Гэвч томоохон худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн борлуулах нь бий.
Удахгүй болох Хүүхдийн баяртай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар есөн дүүргийн хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийж эхэлжээ.
Баярын өдрүүдээр нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ирж буй дуудлаганы 70 хувь нь “хоолны хордлого” байдаг аж.
Тиймээс хоол, хүнсээр дамжих элдэв өвчинөөс иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх аж ахуй нэгжүүдийг арав хоногийн хугацаанд хяналтандаа авч, шалгалтаар ирсэн зөрчлийг арилгуулах, цаг тухайд нь сэрэмжлүүлэх юм байна.