Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найралд дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт Нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус уралдаанд энэ удаа Нийслэлийн 9 дүүргийн 78 сургуулийн 8000 орчим сурагчид 250 гаруй багш авъяас,чадвараа сорин оролцож нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойдоо бэлэг барилаа.
Уралдааны 2-р шатны шалгаруулалтыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны 10 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах бөгөөд тус шалгаруулалтад анхан шатны шалгаруулалтаас шалгарсан 19 сургуулийн 1700 гаруй хүүхэд оролцох юм.