Сүүлийн 20 гаруй жил улс төрийн хүчнүүд агаарын бохирдолтой тэмцэнэ хэмээн мөнгө төгрөг үрсэн. АН-ын хувьд “Цэвэр агаар” сангаараа дамжуулан шахмал түлшний үйлдвэр, утаагүй зуух, орон сууцжуулах, цахилгаан халаагуур санхүүжүүлж байсан билээ. Өдгөө АН болон хотын дарга асан Э.Бат-Үүл нар шахмал түлшийг зогсоо хэмээн шаардаж байна.
Тэр ч бүү хэл гэр хорооллоор ажлын хэсэг байгуулан “Шахмал түлш хортой, хятад улсад хийлгэсэн, угаартаж үхнэ шүү” хэмээн хөгшчүүл голдуу хүмүүс цуурхал тарааж тарааж, ухуулж явна. Үүгээр зогсохгүй 10-р сарын 15-ны өдөр бүх нийтийг хамарсан, гэр хорооллын 220 мянган өрхийг нэгтгэсэн жагсаал хийхээ АН болон Э.Бат-Үүлийн үүсгэн байгуулсан “Гэр хороолол” хөдөлгөөн мэдэгдээд байсан.
Жагсаалд ирэх иргэдэд 15 мянган төгрөг өгнө гэсэн мэдээлэл хүчтэй явсан ч АН-ын зүгээс тус арга хэмжээгээ цуцласан гэж мэдэгдлээ. Иргэдийн дунд “Агаарын бохирдол буурсан учир шахмал түлшийг зогсоохыг дэмжихгүй” гэсэн байр суурь давамгайлж байгаа учир ийнхүү жагсаал цуцлагджээ. Гэсэн хэдий ч АН, МАХН болон тодорхой иргэний хөдөлгөөнүүд гэр хорооллоор Шахмал түлшийг муулах, буруутгах, хорлон сүйтгэх ажиллагааг өргөн хүрэннд хийсээр байна.