АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газрын ажилтныг 30 настай Хенри Фрезийг нууц мэдээллүүдийг хэвлэл мэдээллийнхэнд дамжуулсан хэрэгт буруутган Виржин мужийн Прокурор өнгөрсөн долоо хоног баривчилжээ.
Энэ тухай “Тасс” агентлаг мэдээлсэн байна.Түүний дамжуулсан мэдээнд нууцлагдсан мэдээллүүдээс эхлээд тагнуулын газрын таван тайлан гадаад улсын зэвсгийн системийн тухай мэдээллүүд байсан гэнэ. Хэвлэлүүд дамжуулсан материалыг хэд хэд хуваан дор хаяж найман мэдээлэлд ашигласан болохыг онцолжээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Фризе энэ мэдээллийг хоёр сэтгүүлчид дамжуулсан бөгөөд баривчлагдахаасаа өмнө Батлан хамгаалах яамны тагнуулын газрын терроризмын эсрэг хэлтсийн шинжээчээр ажиллаж байсан аж.
Түүнийг лхагва гарагийн өглөө /2019.10.09/ ажилдаа ирэхэд нь саатуулжээ.