Өнөөдөр /2019.10.14/ өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр махны нийлүүлэлт хэвийн байсан гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Махны бөөний болон жижиглэнгийн үнийн мэдээллийг хүргэе.
БӨӨНИЙ ҮНЭ
Хонины мах 5200-5800
Адууны мах 5000-5500
Үхрийн мах 6500-7200
Ямааны мах 5500-5800
ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ
Хонины мах 6800-8300
Адууны мах 7800-8100
Үхрийн мах 8000-10000
Дашрамд, Нийслэлийн статистикийн газрын энэ сарын 10-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэе.
2019 оны аравдугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9289 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11189 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр (0.6%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 260 төгрөгөөр (2.7%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөгөөр худалдаалж байна.