Аравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн Үндэсний урлагийн их театрын шинэ уран бүтээл “Марко Поло” дорнын мюзикл үзэгчдийг байлдан дагуулж байна.
1271 онд эцэг Николо Поло, авга ах Маффео Поло нар 17 настай Марко Полог авчирч Хубилай хаанд бараалхахад түүний сэргэлэн цовоо, авхаалжтайг ажсан их хаан төрийн албандаа ажиллуулжээ.
Марко Поло 1272-1289 оны хооронд 17 жил Монголын төрд алба хаахдаа хааны бие төлөөлөгчөөр олон улс оронд очиж байсан нь хожим гайхамшигтай тэмдэглэл бичүүлэх үндэс болсон юм. Түүнийг нутаг буцахад Хубилай хаан түүнтэй хамт Ил хаанд Хөхчин гүнжээ илгээж байсан түүхтэй…
Дэлхийг хэрэн хэссэн домогт аялагчийн түүхэн сэдвээр бүтээсэн уран бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар байна. Шинэ тоглолт хаалтаа хийхэд гурван хоног үлдлээ. Та үзэж амжаагүй бол яараарай.