Д.ЭНХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүргэн дүү, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов “Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө” гээд хятадуудаас 30 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан тухай дуулиан өнгөрсөн сард дэгдсэн.
Энэ дуулиантай зэрэгцэн “Ч.Ойдов нь зөвхөн 30 сая ч бус, нийт 10 удаагийн үйлдэл бүхий 500 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон ч хууль хяналтынхан түүнийг яаж ч чадахгүй байна” гэх мэдээллийг зарим иргэн хийж байлаа. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон Ц.Нямдоржийн төрөл садантай холбоотой өөр нэгэн ноцтой мэдээлэл Монголын хууль хяналтынхан төдийгүй улс төрийн хүрээнийхний сонорт хэдийнэ хүрчээ. Энэ тухай элдэв нэмэлт хачиргүйгээр хүргэе.
Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт 2018 оны есдүгээр сарын 10-нд №36/18/98 дугаар бүхий шуурхай мэдээг Өвөрмонголын өөртөө засах орны Хорихын удирдах газраас ирүүлжээ.
Энэхүү шуурхай мэдээнд “Нямжавын Малчинбилэг, эрэгтэй, 1994 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төрсөн. Монгол Улсын иргэн, гэрийн хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо… Хулгай, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр ӨМӨЗО-ны Шилиин гол аймгийн Дунд шатны Ардын шүүхээс 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр 15 жилийн хорих ял оногдуулж, 20000 юаниар торгох, хилээр албадан гаргахаар шийдвэрлэсэн.
Ял эдлэх хугацаа: 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс 2032 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр. Одоо Хөххотын Нэгдүгээр хорих газарт хоригдож байна…” гэж дурджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Н.Малчинбилэгийн аав Цэндийн Нямжав нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дүү аж.
Гэвч одоогоос хоёр жил гаруйн өмнө гарсан эл хэргийн талаар сайд, сайдын ойр тойрныхон, ГХЯ-д эрх бүхий албан тушаал хашдаг Нямдоржийн Анхбаяр, дээрх мэдээллийг хүлээн авсан албан тушаалтнууд өдгөөг хүртэл таг чиг байж, хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтээс “нууж” чадсан нь сонин биш гэж үү. Харин одоо Ц.Нямдорж сайд төрсөн дүүгийнх нь хүү урд хөршид ноцтой гэмт хэрэгт холбогдож, 15 жилийн ял эдэлж байгаа талаар юу гэж хариулах бол. Шударга үнэний этальон мэт өргөмжлөгдсөн сайдтан хүү Н.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т нэг бус удаа шахаа хийсэн талаар “Аль дивангарын юм. Хүүдээ хүний ёсоор тусалсан”, 42 сая ам.долларын шахаачин, хуурай дүү С.Анхбаярынхаа тухайд “Миний багшийн хүү” гэж хээвнэг мэдэгдсэн шигээ мэлзэж, бултаж өнгөрөх нь үү, аль эсвэл энэ талаар асуусан сэтгүүлчдийг “Алив холдоцгоо, та нар надад таалагдахгүй байна” гэж загнах нь уу, харж л байя. Гэвч энэ бол тоглоом биш.
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдон ажиллаж буй энэ үед Монголд хар тамхины хэрэг газар авч, эрүүгийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгааг албан ёсны статистик мэдээнүүд батална. Харин Ц.Нямдорж сайд энэ талаар ганц үг ганхийдэггүй. Ганхийдэггүйнх нь учир ч дээрх хэрэгтэй холбоотой байж мэдэх. Ямартай ч Ц.Нямдорж сайд та энэ удаад хэвлэлийнхэнд хэдэрлэлгүйгээр Н.Малчинбилэгтэй холбоотой асуултад заавал хариулах учиртай. Олон нийт ч үнэнийг мэдэх эрхийнхээ дагуу түүнээс төрсөн дүүгийнх нь хүү юуны учир хар тамхины хэрэгт холбогдон өмнөд хөршид 15 жилийн ял сонссон талаар хариултаа нэхэх ёстой биз ээ.
Эх сурвалж: ANALIZ.MN
8 comments
Up down.mn-niihaa zail…
Za yahaw dee huu ni unenee yarisan shuu dee.getel zarim yadag bilee.ewluuleg ,hudal gutgrleg geed ulain tsaim yaridag l biz de.tuunii derged hun shig unenee helne gedeg saihan shuu
Xyatdad xorlogdoj zolios bolox yum mash ix shvv manaixan xujaad xvvxdee surguulid yavuulaad tenegteed bxiin
Нямдоржийн дүү ч байсан хэн ч байсан Нямдоржийг дарах хэрэгслэл болгоод хэрэггүй. Их хуралд үнэнийг хэлдэг ёгзөр хөгшин шүү. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг энэ хүн хэрэгтэй.
Ene ugur durvudiig zailuulj baij Mongol tur uls jinhene huuli ni heregjine.Yag shudarga baij haragdaach.Ger buliin hunee hurtel olon jil araar ni tavisan hun. Uuts amrag avgai ni 10 garui bairtai.
Халхаас олигтой амьтан төрж төрд сууж байсныг хараагүй юм байна.Занабазарын үеэс урваж шаравсан юмнууд байдаг.бүздээ.Одоо байгаагаа хараач.Баярцогт.Сайханбилэг Баяр гээд л урт цуваа гарах байх.Дөрвөд ойрдууд монгол төрийг өөд нь татаж ирсэн түүхтэй.Халхууд угаасаа шуналтай эх орноо байнга худалдсаар ирсэн ёрын новшууд шүү
нямдорж хамгийн өөдгүй худалч, хулгайч, камер харахаараа худлаа шударга дүр үзүүлж сүржигнэдэг боловч нэг ч авлига, оффшорын, албан тушаалын хэргийг 5 удаа хуулийн сайд хийхдээ шийдээгүй хүн, харин гэмтнүүдийг дарамталж өөртөө ашиг олдог болохоор л тэр дуугай хэргийг шийдэхгүй өнгөрөөдөг байх гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгаа биз, харин өөрийг нь хятадын тагнуул болсон гэдгийг нь нотлоод их хурлаас эргүүлэн татуулах гэж байсан Баатар генералыг бол харин хурдан ял өгч шоронд хийсэн байдаг, нямдорж үнэхээр шударга хүн байсан бол өдийд манай төр цэвэршээд улс маань хөгжчих байлаа …. харин бид малчин гэнэн сэтгэхүйгээс салах цаг болсон худлаа ярих болгонд нь шударга хүн гээд л итгэх юм, ярихад нь биш хийсэнд нь итгэж байцгаая, худлаа сайхан ярьдаг элбэгдоржид итгээд яаж улс орноо дампуурлын ирмэгт авчирсныг нь бүгд харж л бндаааа……..
dabarsana shaarnuud