1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг эхлүүлсэн Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг Зөвлөлтийн ард түмэн Ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байв. Дайны өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогддог байна.
Улаан талбайд болж байгаа Ялалтын баярын сүрт жагсаалд 10 000 гаруй цэргийн албан хаагч, 114 техникийн нэгж, 72 онгоц болон нисдэг тэрэг оролцож байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/tassagency/videos/1462205767181845/” width=”690″ height=”500″ onlyvideo=”1″]