Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч холбогдогчид хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.