Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, эрс сэрүүсч,салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Бямба гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал,  хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн