Уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн “Extinction Rebellion” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон 276 хүнийг Их Британийн цагдаагийн газар баривчилжээ. Жагсагч экологийн гамшгийг арилгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад даруй арга хэмжээ авахыг шаардсан хоёр долоо хоногийн тайван жагсаалыг даваа гаргаас эхлүүлээд байгаа юм.