УИХ-ын Ёс зүйн дэд хороо маргааш (2019.10.08) хуралдахаар товлосон байна. “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нар есдүгээр сарын 24-ний өдөр Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандаж, хөрөнгө орлого нь огцом өссөн гэх нэр бүхий УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгуулах хүсэлтийн хариуг нэхэж шаардлага хүргүүлсэн байдаг. Тус шаардлагад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах тухай дурджээ.
Тэд тухайн үед УИХ-ын нэр бүхий гишүүдийн зурагт хуудсууд барьсанаас харахад Д.Сарангэрэл, Б.Наранхүү, Г.Тэмүүлэн зэрэг гишүүдийн асуудлыг маргааш хэлэлцэх бололтой. Учир нь хурлаар хэлэлцэх асуудалд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал болон УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлууд багтсан байгаа юм.