Төв аймгийн Баянхангай сумын Баянхангай сумаас Заамар сум орох шороон зам дээр /Баянхангай сумаас баруун зүгт 1 километр, аймгийн төвөөс 153 км/-т автын онц ноцтой осол гарчээ. Цээл сумын Талын хайрхан багийн иргэн 26 настай залуу Б-ийн жолоодож явсан “Аксент” загварын суудлын автомашин, “Прадо” загварын автомашинтай мөргөлдөж автомашины бүхээгний төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр (2019.10.07) 15:30 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 154 километр зам туулан 18:20 цагт очиход Б болон 26 настай эмэгтэй Э, 2 настай хүү Э нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. Азаар тэдэнтэй хамт явсан 4 настай хүүхэд бэртэж гэмтээгүй ч алба хаагчид Баянхангай сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.