2019-10-07 10:431min00

Угаартсан 16 хүний биеийн байдал сайжирчээ

gssut

Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, зарим нь эмнэлгээс гарлаа. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 07-ны өглөөний 09:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.