Засгийн газрын өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилж байна. Одоогоор Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хийсэн юм. Ингэхдээ Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа талаар дурдав.