УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар МАН-ын бүлгээс шийдвэр гарсан уу?
-Гараагүй, бүлэг энэ ҮХНӨ-ийн асуудлыг байнга шийдэж явж байгаа. Намаас барьж байгаа байр суурь бол бүлэг олонхоороо шийдээд яв гэсэн чигтэй байгаа.
-Тэгэхээр хоригийг хүлээж авахгүй байгаад байна гэдэг нь ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгуулийг хамтад нь явуулна гэсэн үг үү?
-Дараа нь бид хоёр дахь тогтоолоо гаргаж, ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулахаа тогтоно. Түүний дараа процессоороо үргэлжилнэ гэж бодож байна.
-Хэрэв хоригийг хүлээж авахгүй байсан ч цэц дээр унана гэж Ерөнхийлөгчийн газраас тайлбар хийсэн.
-Цэц дээр унах уу, үгүй юу гэдгийг одоо энд хэлж болохгүй шүү дээ. Эцсийн эцэст энэ ҮХ-ийн асуудал зөв, буруу явж байгааг, процессын хувьд ч, гарч байгаа шийдвэр нь ч ҮХ-д нийцэж байна уу, үгүй юу гэдгийг чинь цэц л шийднэ.
-УИХ тарах эсэх асуудал дээр танай намын бүлэг хоёр хуваагдчихаад байна гэж ойлгож болох уу?
-УИХ тарах, ээлжит бус сонгуультай холбоотой асуудал цэглэгдчихсэн шүү дээ. Тэгэхээр дахиж ярихгүй гэж байгаа. Хоёр хуваагдана гэж юу байхав. Нэг хэсэг гишүүд санал гаргасан, гишүүд ярилцаад шаардлага байхгүй гэж үзсэн.