Улаанбаатар хотын захирагчийн албаны энэ сарын 2-ны өдрийн зөвшөөрлийн дагуу Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 39-р байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байна. Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөний авто замын баруунаас зүүн чиглэлийг 2019 оны 10 сарын 05-ны 23:00 цагаас 2019 оны 10 сарын 06-ны өглөөний 07:00 цаг хооронд түр хаах тул иргэд жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхын зөвлөж байна.
Мөн Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг энэ сарын 9-нөөс 10-нд шилжих 01:00-06:00 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих 01:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо.