Улаан-Үдэд хотод 19 настай нэгэн охины ходоодноос бөөгнөрсөн 2 килограмм үс гарган авчээ. Бөөгнөрсөн үс 50 см диаметр болсон байсан гэнэ.
Анх бөөлжис хүрч, бөөлжиж, гэдсээр өвдөж байна гэсэн шинж тэмдэгтэй ирсэн охиныг эмч нар үзээд ходоод, 12 нугалаа гэдсэнд нь гадны биет байна гэж тогтоожээ. Ингээд ходоодыг нь нээж үзтэл 50х10х10 см-ийн хэмжээтэй, 2 кг орчим бөөгнөрсөн үс гарчээ. Мэс засалч Батор Дондоковын хэлснээр санамсаргүйгээр залгисан үс ходоодонд үлдсэнээр ийм болдог гэнэ.
“Охид жаахан байхдаа санаандгүйгээр үсний үзүүрээ зажилдаг шүү дээ. Ингээд хэдэн жилийн дотор үс бөөгнөрч хуримтлагддаг. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдийнхээ зуршилд илүү анхааралтай хандахыг зөвлөж байна” гэж эмч тэмдэглэжээ.