Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд газар хөдөлжээ

2019-10-03 10:161min0
05

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс хойд зүгт 29 км-т байдаг Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газарт 10.02-ны өдрийн 02:11 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг тус аймгийн Газар хөдлөл бүртгэх станцаас мөн өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Адилбишээс мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй