Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо.
Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар 2 метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.