АТГ есдүгээр сарын 30-нд авлигын хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд ХХААХҮ-ийн яамны хоёр ажилтныг баривчилсан талаар мэдэгдээд байгаа. Тэд бол яамны ахлах мэргэжилтэн Н.Ариунболд, Дархан гурил тэжээл ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав нар гэдгийг эх сурвалжууд дэлгэж байна.
Тэднийг баривчлан саатуулах шалтгаан АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой тухай мэдээ ч тарж байна. 2014-2014 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам Үр тариа хадгалах элеватор худалдан авах тендер зарласан бөгөөд тендерт Дарханы нэгэн компани санал ирүүлж байсан. Тендерийн үнэлгээний хорооныхон элеваторыг очиж шалгахад эвдэрсэн техник байсан учраас татгалзсан.
Гэвч тухайн үед Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнийн төрсөн охины мэдлийн компанил энэ элеватор шилжиж, дахин шалгаруулалтад орж 12 тэрбум төгрөгөөр зарагдсан. АТГ-ынхны саатуулсан ХХААХҮ-ийн яамны мэргэжилтнүүдийн нэг нь энэ тендерийн Үнэлгээний хороонд багтаж байжээ.
АН-ын дарга С.Эрдэнийг Дарханы гурил тэжээл ХК-ны томоохон хувьцаа эзэмшигч болсон гэх баримт зарим хэвлэлээр гарч байсан. Мэдээлэлд дурдснаар түүний охин Э.Содгэрэл нь Дархан гурил тэжээл ХК-ийн нийт 550527 хувьцааны 152131 ширхэг хувьцааг эзэмшдэг тухай дурдсан байсан гэж 24tsag.mn сайт мэдээлжээ.
1 comment
Дархан гурил тэжээл болон цагдаа прокурорын уялдаа холбоог АТГ өргөтгөн сайн шалгаж байгаа