Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг үзэхээр Москвад айлчилна гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын 16-р хуралдаанд оролцох үеэрээ хэлсэн байна.
Энэ асуултыг “ТАСС” агентлага тавьсан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар асуултад “ирнэ” гэж хариулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт айлчлах үеэрээ Монгол Улсын Төрийн тэргүүнийг 2020 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Ялалтын 75 жилийн ойн баярт оролцохыг урьсан билээ.
Эх сурвалж: ТАCC