Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал А.Ганбат өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнийг ажлаа өгөх болсон шалтгааныг зарим эх сурвалж цэргүүдээ төмөр замын бүтээн байгуулалт хийлгэх асуудал дээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал зөрчилдсөн гэдгээр тайлбарлаж байсан ч А.Ганбат эрүүл мэндийн байдлын улмаас ажлаа өгөх болсон гэж хэлсэн байгаа.
Харин түүний орон ЗХШТ-ын даргаар Бригадын генерал Д.Ганзоригийг томилох нь гэсэн сураг Төрийн ордноос дуулдаж эхэллээ.
Д.Ганзориг нь ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд рефрент, ЗХЖШ-ын бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч, Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос хойш ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.