БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй 20 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж, худалдаалж байсан “Зун Шун Фа” ХХК-д хуулийн байгууллага Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээсэн байна.