ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: АТГ баривчлагдсан хүнийг бүүр урьдын асуудлаар шалгаж байгаа юм билээ

2019-10-01 16:47
032

АТГ-ын Мөрдөх алба өчигдөр тусгай ажиллагаа явуулж, ХХААХҮ-ийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдаж байна. АТГ-ын эх сурвалж мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан талаар мэдээлсэн.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодруулахад:

-АТГ яамны тав биш нэг л хүнийг шалгаж байгаа. Бүүр урьдны асуудлаар шалгаж байгаа юм билээ. Бид нар ч бас тодорхой мэдээлэл өгдөггүй юм шүү дээ. Прокуророос шалгах шаардалагатай байна гэсэн, бид шалгаж байгаа л гэж хэлсэн гэв.