Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжаас “Хурд” хороолол орох 0.5 км авто замыг маргаашаас хаахаар болжээ. 2019 оны 10 дугаар сарын 2-23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм байна.
Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх аж. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллахаар болжээ. Имйд иргэдийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.