Өндөр уулын агуйд амьдарч байсан гэмт хэрэгтнийг дроны тусламжтайгаар баривчилжээ. Хятад Улс энэ гэмт хэрэгнийг сүүлийн 17 жилийн турш эрэн сурвалжилж байсан бөгөөд одоо 63 настай Сон Мужянь нь хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалсан гэмт хэргийн улмаас Сичуань мужийн шоронд ял эдэлж байгаад 2002 оны гуравдугаар сард оргосон юм байна.
Гэмт хэрэгтэн Юннань муж дахь төрөлх тосгоныхоо ойролцоо ууланд бүгж байгаа гэх мэдээллийг цагдаагийн газар энэ сарын эхээр авчээ. Тэрээр өндөр ууланд орших хоёр метр орчим хэмжээтэй жижиг агуйд олон жилийн турш амьдарч байжээ.
Ууланд самналт явуулахад хүндрэлтэй байсан тул баривчлах ажиллагаа удааширсан учраас эрлийг дрон ашиглан явуулсны үр дүнд цагдаа нар есдүгээр сарын 19-ний өдөр хадан цохион дунд хөх өнгийн метал дээвэр илрүүлжээ.
Уулын метал илэрсэн хэсэг рүү цагдаа нар цаг орчим мацан агуйд хүрч, олон жил эрэн сурвалжлагдаж байсан Мужянийг баривчилсан байна. Гэмт этгээд угаагаагүй удсан бохир хувцастай, хүмүүстэй ярих чадвар нь нэлээд муудсан байжээ.Сон Мужянийг шоронд нь буцаан хорьсон гэж Юннань мужийн Ёншань дүүргийн цагдаагийн газар сошиал хуудсандаа мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian