Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн аймгийн төвөөс урд зүгт найман км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т Хилэнтийн гүүрнээс тус аймгийн харьяат иргэн О үсэрч амиа хорлохыг завджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, нэг автомашинтай эрэн хайж шуурхай ажилласны үр дүнд есөн минутын дараа иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэрээр 37 настай эмэгтэй бөгөөд яагаад амиа хорлохыг завдсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ажээ.