Хүн төрөлхтөн байгаа цагт худал оршсоор л байх болно. Бид бусдыг болон өөрийгөө хамгаалах гэж эсвэл зүгээр л сайхан болохоор нь худал ярьдаг. Энэ бол хүний араншин, харин хүн бүр харилцан адилгүй худлаа ярьдаг. Хэрхэн яаж худлаа ярьдаг, хэр зэрэг гэм хор учруулдаг нь хүний төрсөн ордоос шалтгаалан өөр байна.
Аль болох худал ярихгүйг хичээдэг, худал ярьсан бол гэмшдэг нь байна, худлаа ярих хэрэгцээг мэдэрдэггүй, үргэлж хэцүү үнэнийг илүүд үздэг нь байна, бүр төрөлхийн худалчид ч байдаг. Тэд худлыг зүгээр л сонирхолтой түүх гэж үздэг. Та ямар төрлийн худалч вэ?
Хонь: Тэд цэвэрхэн худлаа ярьж чаддаггүй болохоор тэдэнд ямар ч ашиггүй байдаг. Худлаа ярьсан нь баригдсанаас болж үүсэх драма-д гаргах тэвчээр тэдэнд байхгүй. Иймд худлаа ярихаас төвөгшөөнө.
Үхэр: Зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэгчид. Хэрэв багахан цагаан худал юмсыг өөрийнхөөрөө хийхэд нь хэрэгтэй бол огт эргэлзэхгүй.
Ихэр: Ихрүүд сахилгагүй, хүмүүсийн анхаарлыг татах дуртай. Бас уран сэтгэмж сайтай, иймд элдэв санаагүй цагаан худал хэлдэг, харин хүмүүс үүнд нь итгэчихдэг. Ярьсан зүйлийнх нь үнэн, худал эсэх танд огт хамаагүй болтол толгойг чинь эргүүлэхдээ чадварлаг.
Мэлхий: Үнэнч, халамжтай Мэлхийнүүд таныг хамгаалах гэж худлаа ярьдаг, өөр хүнээс эсвэл өөрийн чинь мэдрэмжээс. Бүх зүйл сайн биш байсан ч сайн байгаа гэж ойлгуулж сэтгэлийг чинь амраана, ер нь бол сайхан сэтгэлийн үүднээс худал ярина.
Арслан: Ихрүүд шиг хүмүүсийн анхаарлыг татах дуртай. Иймд тэдний ярьсан зүйлс үнэн, гэхдээ бага зэрэг хэтрүүлэгтэй үнэн байдаг. Үзэгчид нь хэдий их гайхширна түүх нь улам их хэтрүүлэгтэй болно.
Охин Задлан шинжлэгч Охиныхон аль болох худал ярихгүйг хичээдэг. Хонинууд шиг, худал ярихыг төвөгтэй зүйлд тооцно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх замд нь үнэн саад болоод байгаагаас бусад тохиолдолд. Худлаа ярихда ч эхээд давуу сул талыг нь үнэлнэ.
Жинлүүр: Жинлүүр бол зурхайн дипломатчид юм, тэгэхээр хүн бүрийн сэтгэлд нийцүүлье гэвэл, худал хэлэх нь зайлшгүй билээ. Ихэр болон Арсланг бодвол Жинлүүрийн худал тун үнэмшилтэй байдаг, хүмүүс оройтохоосоо өмнө тэдний худал ярьж байгааг төсөөлдөг ч үгүй.
Хилэнц: Юманд сэжиглэнгүй ханддаг, заримдаа ов мэх гаргахаас буцдаггүй хүний хувьд, худал ярина гэдэг бүх Хилэнцүүдийн сайн чаддаг тоглоом юм. Төрөлхийн ажигч гярхай тул нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж хамгийн төгс худлыг боловсруулна.
Нум: Нөхөрсөг, нийтэч Нумынхан худлаа ярьдаггүй. Тэд нөхөрлөлөө, эргэн тойронд буй хүмүүсээ хуурахааргүйгээр хэтэрхий их дээдэлдэг. Гэхдээ худлаа ярих зайлшгүй шаардлага тулгарсан бол, хоёрын хооронд юм хийхгүй, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг худалыг найруулна, ихэвчлэн хүндэтгүүштэй шалтгаантай байна.
Матар: Матар худал ярихыг үзэн яддаг. Тэд үүнийг хийхгүй, бүр татгалзана.
Өөрсдөө төрөлхийн үл итгэгчид тул ямар ч төрлийн худлыг үзэн ядах нь гайхмаар зүйл биш юм. Худлаа ярилаа гэхэд, тэр нь нэг их уддаггүй. Их гэмшдэг тул өөрсдөө үнэнээ хүлээчихдэг.
Хумх: Ихрүүд шиг, Хумхын ордныхон бүтээлч ухаалаг тууль хайлагчид юм. Тэдний худал “үнэн гэхэд хэтэрхий сайхан” байдаг, гэхдээ тэд үүнийгээ ямар ч өө сэвгүй хийдэг тул хүмүүс эцэст нь итгэдэг.
Загас: Ихэнхи эмзэг ордны адил Загас худлаа ярьдаггүй, харин худлаа ярилаа гэхэд бүгдийн сайн сайхны төлөө байна. Чиний сэтгэлийг бодно, эсвэл өөрийгөө хамгаална. Хэтэрхий эмзэг зөөлөн тул худлаа ярьсныг нь мэдсэн ч хүмүүс тэдэнд уурлаж чаддаггүй.
Эх сурвалж: Хөгжилтэй Зурхай