Молоко буюу өтгөрүүлсэн сүүнд дуртай юу? Тэгвэл та чанартай өтгөрүүлсэн сүү үнэтэй, лаазалсан нь дуртай амттанаас нь өөр амтагдаж байгааг анзаарсан биз ээ.
Энэ асуудлыг хэрхэн даван туулах вэ? Мэдээж гэртээ молокогоо чанаж болно шүү дээ. Энэ нь бодож байсан шиг тийм ч хэцүү биш.
Юу хэрэг болох вэ?
- 200 г сүү;
- 200 г элсэн чихэр;
- 20 г цөцгийн тос.
- Бүх бүтээгдэхүүнээ өндөр ханатай саванд холиод зөөлөн галаар буцалтал нь чана.
- Буцалсных нь дараа галаа нэмж, 10 минут чанаарай. 10 минут чанасны дараа маш шингэн молоко болно. Гэхдээ үүнээс битгий айгаарай.
- Буцалгасан шингэн хөрөхийн хэрээр алгуурхан өтгөрнө. Үүнийгээ саванд хийгээд хөргөчинд хадгалаарай.
- Хэдхэн цагийн дараа илүү өтгөн болсон байх болно. Амтархан хүртээрэй.
Эх сурвалж: lifter.com