Өнөөдөр /2019.09.27/ МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ: “2016 онд тэг түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үе үеийн эрх баригчид төрийн бодлогоо утаа гэж үзэж байсан. 2011 оноос утаанд нийт зарцуулсан мөнгө нь 239.2 тэрбум төгрөг байдаг. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж буй түлшинд жилдээ 120 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Нийт 900 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь 50м.кв-тай 3000 гаруй орон сууц худалдаж авч болох мөнгийг бид утаанд зориулжээ.
Иймд МАХН өчигдөр /2019.09.26/ уг асуудлыг хэлэлцэн, өмнө мөрийн хөтөлбөртөө тусгаж өгч байсан зүйлээ ажил хэрэг болгож мэдээллэхээр шийдсэн.
Жилд 40 мянган айл, 10 жилд 400 мянган айлыг орон сууцтай болгоно гэсэн тооцоо судалгаа гаргасан. Ингэхдээ банкуудыг оролцуулахгүй төр өөрөө үндэсний үйлдвэрлэгч бизнес эрхлэгидтэй хамтарч, төр менежментээ хийж ажиллана. Гагцхүү иргэн, ард түмэнд хэрэгтэй хөтөлбөр хийсэн.
Энэ тооцоо судалгааг авахад та бүхэнд намын байран дээрээ нээлттэй өгнө” гэв.