Францын ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгслөө гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.
Тэрээр өнөөдөр /2019.09.26/ өглөө ойр дотнын хүмүүсийнхээ дэргэд нас баржээ.
Францын 22 дахь ерөнхийлөгч Жак Ширак 1995 оноос 2007 оны оны хооронд улс орноо удирдаж байв. 1977 оноос тэрээр Парис хотын захирагчийн албан тушаалыг хашиж байжээ. 1986 онд Франсу Миттеран ерөнхийлөгчийн үед Францын засгийн газрыг тэргүүлж байсан бөгөөд тэрээр ерөнхий сайдын албан тушаалыг хоёр удаа хашсан Францын цорын ганц улстөрч байв.
Жак Ширакийн үед ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жилээс таван жил хүртэл богиносгожээ. Елисейн ордонд тэрээр 12 жилийг өнгөрүүлсэн бөгөөд 14 жил төрийн эрхийг барьсан Франсуа Миттераны дараа Францын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн удаан хугацаагаар хашсан хоёр дахь улстөрч юм.