Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ.
Нутаг буцах хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийг ажилд зуучлах “Хөдөлмөрийн яармаг”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд гадаад, дотоодын ажил олгогч 50 орчим компани оролцож, ярилцлага хийх, ажлын анкет бөглөх, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх тул залуучууд, иргэд та бүхнийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь EPS төв.
Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг.
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР