УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлуудаа төлөвлөжээ. Тухайлбал, ирэх Даваа гарагийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр тогтсон байна.
Мөн АН-аас зөвшилцөхөөр хүргүүлсэн ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон ээлжит бус сонгууль гэсэн гурван асуудлыг хэлэлцэх аж. АН-аас хүргүүлсэн асуудлуудын хүрээнд МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж тус намтай зөвшилцөх юм байна.