Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхит, Санзайн зам, 23 тоотод байрлах “Баян Монгол хоршоо” Дундын хоршооны “Баяжих” хүнсний дэлгүүрийг хамруулсан байна.
Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 нэрийн 119 ширхэг, 214.670 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлжээ.