Францын компаниас 1.2 сая евро авлигад авч, 26 байр худалдан авсан гэх дэд сайд О.Эрдэнэбулганыг тойрсон дуулиан, улс төрийн хүрээ, хэвлэл мэдээллийг дамжин яригдаж, гадны Авлигатай тэмцэх байгууллагуудын авлига, албан тушаалын хэргийн жишээнд тооцогдож байна.
Өнөөдөр хэргийн эзэн О.Эрдэнэбулган Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэр “Би барилга барьдаг хүн. Жишээ нь, 26 байр худалдаж авсан байх уу. Дэд сайд лиценз олгох нь байтугай огт үүрэггүй байх. Тэр олгогдсон лиценз гэдэг нь 2016 оны асуудал юм байна. 2014 онд би огцорсон хүн шүү дээ. Тэгэхээр би албан тушаалаа ашиглах ямар ч боломжгүй. Нотлогдохгүй байх. Энэ бол улс төрийн асуудал” гэж хариулсан бол
АТГ-т болсон Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурал дээр
“Дэд сайдаар ажиллахдаа хайгуулын лиценз гаргаж өгснийхөө хариуд Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 байр худалдан авсныг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн” гэсэн мэдээлэл тархсан юм.
Өөрийгөө өмгөөлөх явдал авлигын гэмт хэрэг төдийгүй бусад гэмт хэргийг үйлдэгчдэд элбэг тохиолддог. Хэргийг шалгах байгаа АТГ үнэн худлыг дэнсэлж, баримтыг дэлгэхгүй бол О.Эрдэнэбулганд холбогдох 1.2 сая долларын авлига, 26 байрны асуудал бусад хэргийн адил замхарч мэдэх юм. Түүгээр ч зогсохгүй хуралд оролцсон Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагуудын төлөөлөгчид олон улсын өмнө нэр хүндээ алдах нөхцөл бий үүсэх нь тодорхой.