Эхийн сүүгээр хооллолтыг дэмжигч Pigeon брэнд, Д.Одзаяа нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран хүүхдийг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” аян өрнүүлээд 1,5 жил болж байна. Энэ аяны хүрээнд Эх нялхсын “Дутуу нярайн тасаг”-т, Улсын их дэлгүүрийн 4 давхарт, Имарт худалдааны төвийн 5 давхарт, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хүлээлгийн танхим, хүүхдийн паркад хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө тохижуулж, ашгийн бус жирэмсний сургалтуудыг сар бүр зохион байгуулж байна.
Энэхүү аяны гол зорилго нь: Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, хүүхдээ эхийн сүүгээр хооллох боломж, ач холбогдлыг таниулах, мэдээлэл түгээх, ээж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд оршино.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.