Кибер спорт, компьютер тоглоом виртуаль ертөнцөд улам нэвтэрч, олон хүний гол хэрэглээ болоод байна. Тиймээс ч энэ салбарт орон зай байгаа гэдгийг анзаарсан япончууд геймерүүдэд зориулсан тусгай зочид буудал барихаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Осака хотноо Esports Hotel E-Zone Cyberspace хэмээх тоглоомчид болон кибер спортын хүмүүст зориулсан орчин үеийн зочид буудал барьж байна. Тун өвөрмөц, дэлхий дахинд үүнтэй дүйхээр зочид буудал байхгүй болохоор тоглогчид энд тав тухтай, сонирхолтойгоор цагийг өнгөрөөж болно.

Нэгдүгээр давхар нь бүхэлдээ шүршүүрийн өрөө бол 8, 4-р давхар нь унтлагын өрөө гэнэ. Байрны 7-р дугаар давхарт компьютерээр тоноглосон болохоор энд тоглож болно. Энд геймерүүдэд зориулсан бүх тоноглол бий.

Хамгийн сонирхолтой хэсэг нь эхний 3 давхар. Энд 70 шахам тоглоомын тавцан байршуулсан болохоор кибер спортоор хичээллэдэг, геймерүүдэд уралдаан тэмцээн явуулахад хамгийн тохиромжтой юм.
Зочид буудал хавар ашиглалтад орох юм байна. Одоогоор энд нэг шөнийг өнгөрөөхөд хэдий хэмжээний өртөгтэй нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: 24gadget.ru

By updown

One thought on “Геймерүүдэд зориулсан тусгай зочид буудал байгуулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн