Засгийн газар хуралдаж байна

2019-09-25 10:531min
7

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлсэн. Хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Хуулийн төсөл эгүүлэн татах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай* Н.ЦЭРЭНБАТ
3. МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ) Д.ЦОГТБААТАР
4. Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл Д.ЦОГТБААТАР
5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай* Ч.ХҮРЭЛБААТАР
6. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл Ц.НЯМДОРЖ
7. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай ЗГ-ын 1995 оны 241 дүгээр тогтоол/ Ё.БААТАРБИЛЭГ
8. Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Д.СУМЪЯАБАЗАР
9. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай Ч.УЛААН
10. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ