Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Альпийн нурууны хамгийн том мөсөн гол Aletschgletscher 2100 он гэхэд бүрэн хайлна
Дэлхийн цаг уурын шилдэг эрдэмтэд ням гарагт танилцуулсан тайланд сүүлийн хэдэн жилийн турш далайн түвшин нэмэгдэж, байгалийн дулаарлаас болж мөсөн бүрхүүл багасч, нүүрстөрөгчийн бохирдол хурдацтай явагдаж байгааг онцолжээ. Энэ талаар өнөөдөр эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж буй юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 20-нд Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд болсон уулзалт дээр хэлэхдээ “Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн энх тайванд заналхийлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг цаг уурын өөрчлөлтийг зохицуулах онцгой арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.
Мөн Антанио Гутерриш НҮБ-ын “Залуусын цаг уурын чуулга уулзалт”-ын үеэр хэлэхдээ, залуусын оролцоо, мөн тэдний урам зориг нь олон орны засгийн газрын цаг уурын талаарх үйл ажиллагааг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэсэн байна. Энэхүү “Залуусын цаг уурын чуулга уулзалт”-ыг Гутерриш санаачилсан бөгөөд НҮБ анх удаа залууст зориулсан цаг уурын үйл сэдэвт чуулга уулзалт юм. уг чуулга уулзалтад 140 гаруй улс орон, бүс нутгийн зуу зуун залуус хуран цугларч, НҮБ-ын индэр дээрэээс цаг уурын асуудлаарх байр сууриа хуваалцсан байна.
Өнөөдөр НҮБ-ын Төв байранд эхэлсэн Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт бол НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганы үеэр болох дээд түвшний таван уулзалтын нэг юм.