Оросын Приморын хязгаар дахь Холбооны аюулгүй байдлын албаны хилчид өнгөрсөн долоо хоногт эргүүлийн ажиллагаа гүйцэтгэх үеэрээ хууль бусаар агнуур хийж байсан Умард Солонгосын иргэдийн халдлагад өртжээ.
Умард Солонгосын хоёр далбаат завь, 11 моторт онгоц Япон тэнгисээс хууль бусаар кальмар агнаж байсныг хилчид илрүүлсэн байна. Энэ үеэр нэг далбаат завинаас Оросын хилчид рүү зэвсэглэн дайрсны улмаас гурван хилчин хүнд, хөнгөн гэмтэл авчээ.
Эдгээр завь, онгоцноос Умард Солонгосын 161 иргэнийг саатуулж, Находка боомт руу хүргэсэн юм.