“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг есдүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд зохион байгуулах аж. Харин салбар хуралдаанууд есдүгээр сарын 26-ны өдөр
- “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”
- “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц”
- “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт”
- “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болно.
Мөн шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг есдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулахаар болжээ.