Хамрын тамхины хэрэглээ Европын орнуудад түгэхдээ эхлээд язгууртнуудын тансаг хэрэглээ, дараа нь бэл бэнчинтнүүдийн чамирхлын илэрхийлэл болж байсан ч сүүлдээ нийтийн хэрэглээ болсон түүх Азийн орнууд, тэр дундаа монголчуудын тухайд давтагдсан нь эргэлзээгүй. Тэгэхээр Манжийн хааны тухайд өөрт нь дагаар орсон Халхын ноёдыг бусдаас онцгой харагдуулах бодлогоор үнэтэй чулуун хөөрөг, хамрын тамхи сэлтийг бэлгэнд ирүүлж байсан нь өнөө цагийнхан нийтээрээ хөөрөглөх ёс уугуул монгол соёл гэж эндүүрэхэд хүргэсэн нь тодорхой юм. Гэхдээ аливаад дасан зохицох, өөриймшүүлэхдээ гарамгай монголчууд хөөргийг үндэсний онцлогтой онцгой соёл болгон хөгжүүлж чадсан учраас өөрсдтэйгээ холбоотой хэсгийг нь монгол соёл гэж хэлэх бүрэн эрхтэй.
Цуглуулагч Х.Батбаатарт хадгалагдаж буй Манжийн хааны бэлэгний шар халтар манан хөөрөг
Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Х.Батбаатар нутаг орныхоо тодорхой эзэн, түүхтэй хуучны эдлэлийн нэлээд цуглуулгатай ажээ. Тэдгээрийн дотор Манжид дагаар орсны дараа манай ноёдод бэлэг болгон ирүүлсэн хөөрөгний нэг болох дунд гарын шар халтар манан хөөрөг бий. Тухайн үед хөөрөг, хамрын тамхи монголчуудын хувьд түгээмэл соёл болоогүй, ялангуяа зах хязгаар нутгийнхан сураг дуулахаас барааг нь ч хараагүй байсан үе бололтой.
Манжийн хаан зэрэг дэв, онцгой байдлын илэрхийлэл болгон Монголын өөрийг нь дагасан язгууртнууд, эрхтэн дархтануудад хөөрөг, ганс, өөрийн хурууны хээг дарсан шаазан лонхтой сархад зэргийг бэлэг болгон илгээсэн нь уг хөөргийг ихэд алдарших, нутгийн юм мэддэг хүмүүс үе дамжин үүх түүхийг нь ярилцахад хүргэсэн гэмээр байна.
Засагт ханы ноёд ихэст бэлэг болгон ирүүлсэн Манжийн хааны хурууны хээтэй сархадны сав болох 9 ширхэг лонхны 7-г нь тухайн үеийн нутаг хошууны хамгийн том хүрээ хийд болох Усан Зүйлийн хүрээний гол тахилын сархадын сав болгон ашиглаж байсны нэг нь мөн л эртний эдлэл цуглуулагч Х.Батбаатарын удмынханд хадгалагдаж байна. Манайхнаас өргөсөн 9 цагааны хариуд Манжийн хаан хөөрөг, лонхтой сархад, ганс гэх мэтчилэн голдуу шил, чулуун эдээр хариу барьсан юм гэнэлээ гэж уг хөөрөгтэй холбоотойгоор нутгийн хөгшчүүд ярилцаж байсан тухай цуглуулагч Х.Батбаатар өгүүлж байгаагийн ул мөрөөр судлаачид хөөвөл мэдээ баримт олдож мэдэх, тэр нь хөөрөгний хэрэглээ Монголд яг хэдийнээс нэвтэрснийг нотлох магадлалтай санагдана. Тухайн үед зөвхөн Засагт хан аймгийн хэмжээнд гэхэд л дунд гарын 16 хөөрөг бэлгэнд ирсэн гэсэн аман мэдээ байдаг.
Эх сурвалж: “ТЭРГҮҮН” сониноос
11 comments
Худлаа бурж байгаа юм
Батбаатар гэгч нөгөө алдарт Гочоо гуайн Үзэж үзэж Хүннүгийн хааны хөөрөг гэдэг киног үзсэн бололтой. Харваас шинэ цагын хог л байна. Хэзээ ч 200-300 жил болсон чулууны илэгдэл өнгө зүс ийм байхгүй. Алтан нуухны хийц хээ цохилт орчин цагын маягтай.Хуучин цагын хийц ийм биш ээ. Бас дээр нь хятад архины шилээ үнэд хүргэх гэж солиорчээ. Хэзээ манжид дагаар орсон, усан зүйлийн хүрээ хэзээ баригдлаа энэ тэрээ мэдэж зохио шинэ цагийн мянгуужингууд минь.
Манжид дагаар орогсодын үе удам юм биш үү энэ нөхөр яасан сайн мэддэг юм.
Saihan zallaa daa ene nohor
Манжид дагаар орсон ноёд түшмэд хөөрөг,үнэт чулуу,хоргой торго,элдэв хэргэм зэрэг авч байсан нь үнэн.Гэхдээ энэ нөхрийн хөөрөг эртнийх биш нь ойлгомжтой л байна. Эртний гэх хөөрөг БНХАУ-ын “ТАЙВАНЬ”-ны музейд бол байдаг юм шүү.Хөөрөг хэрэглэх ёс манайд манайд нэлээд хожуу нэвтэрсэн нь үнэн.Хөөрөг ч сүүлдээ улсын сан хөмрөг,үнэт зүйл рүү хумс хуруугаа лавхан шургуулсан хулгайч,авилгачдын буруу гарын мөнгө , хөрөнгөө угааж эргэлдүүлдэг наймаа болж хувирсан даа.
Хөөргөө үнэ хүргэх гэсэн санаа
манжид дагаар орогсдын удам бололтой
хөөргииг харж байхад нэгд цэвэр байгалын чулуу биш хоерт хииц орчин үеиих байна гуравт хөөргиин мөрииг тэр үед ингэж сиилж байсан юмуу наад нөхөр чинь ногоон малгайтнуудын үр сад бишүү
Хөөргөө үнэд хүргэх гэсэн арга юм даа.
ЯГ МАНЖААС ИРСЭН ХӨӨРӨГ ГЭДГИЙГ ЯАЖ БАТЛАХ ЮМ БЭ? НАДАД Ч ГЭСЭН ЯГ ИЙМ ШАР ХАЛТАР МАНАН ХӨӨРӨГ БАЙНА, МИНИЙ ХӨӨРӨГ Ч ГЭСЭН ТЭР ҮЕД МАНЖААС ОРЖ ИРСЭН ЮМ БОЛОВ УУ? ГЭЖ БОДОГДЧИХЛОО БАЙНА. ХУДЛАА ЯРЬЖ ХӨӨРӨГӨӨ ҮНЭД ХҮРГЭХ ГЭСЭН НОВШ ВЭ??
Hudlaa gevel door n made in manchu gesen baigaa haraarai