УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.09.23) болно. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна УИХ-ыг тараах эсэх асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх учиртай. Хоригийг 14 хоногийн хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ дагуу эхлээд бүлгийн хурлаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Мөн өнөөдөр АН-ын зөвлөл хуралдана.
Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас товлогджээ.