Өнгөрсөн ням гарагт Японд “Тапа” хар салхинаас үүдэн хүчтэй салхи үүсэж, аадар бороо орсны улмаас 21 хүн гэмтсэн байна.
Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” даваа гарагт хойд нутгийн Хоккайдо арлыг дайран өнгөрөх төлөвтэй байна гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ.
Агаарын тээврийн компаниуд өнгөрсөн ням гарагт Кюшү аралд ирэх болон гарах нислэгүүдийг цуцалсны зэрэгцээ төмөр замын үйлчилгээ тасалдсан байна.
Окинава мужид 19 хүн хөнгөн гэмтсэн бол Миязаки мужийн Нобэока хотод цонх хагарсны улмаас хоёр хүн гэмтжээ. Мөн Нобэока хотод 6000 өрхийн цахилгаан хангамж тасалджээ.
Цаг уурын агентлагийн мэдээлснээр, даваа гарагт баруун нутгийн Шикокү аралд 300 миллиметр, төвийн хэсгийн Токай бүс нутагт 200 миллиметр, хойд нутгийн Кюшү аралд 180 миллимерт хүртэлх хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ