Эрт дээр цагаас эхлэн гутлыг тухайн хүнийхээ амьдралын эрч хүчийг агуулагч гэж үзэж ирсэн билээ. Харин өнөө цагт гутлын гадаад байдал, төрх, тэр ч бүү хэл өнгө нь тухайн эзнийхээ зан аашийг илтгэдэг болжээ. Гуталтай холбоотой сонин содон сүсэг бишрэлийг та бүхэнд хүргэе.
- Гэрээс (айлаас, үдэшлэгээс) гарахдаа гэнэт гутлаа андуурч, өөр хүний гутал өмссөн бол шинэ танилтай болох буюу гэнэтийн баяр баясгалан тохионо. Эндүүрч өмссөн гутлаа эзэнд нь буцааж өгөхдөө заавал бяцхан бэлэг барих хэрэгтэй. Амжилтыг өөрөө авчрахын тулд чихэр, бохь гээд юу ч өгч болно шүү.
- Гутлаа зөрүүлээд өмссөн бол таагүй зүйл болж, таны нэр хүнд унаж болзогүй.
- Хачирхалтай сонсогдох хэдий ч өсгий хугарвал мөнгөө алдах буюу муу мэдээ сонсох нигууртай.
- Гутлын өсгий ганхаад байвал санхүүд асуудал үүсч болзошгүй.
- Гутлын өсгий нүхэнд гацах юм бол таатай сюрприз хүлээж байна.
- Хайртай хүндээ гутал бэлэглэвэл урт удаан хугацааны харилцаа үүсэхийн тэмдэг. Гэхдээ гэрийн шаахай өгч болдоггүй. Гэрийн шаахай нь үхэгсдийн ертөнцийг бэлгэддэг.
- Сүйт бүсгүй хуримын шаахайгаа заавал өмсөж элээсэн байх ёстой. Өмссөн гутал аз жаргал, баян чинээлэг, гэр бүлийн баян чинээлэг амьдралыг далладаг гэдэг.
- Баруун хөлийг тань санамсаргүй шүргэчихвэл гэнэтийн ашиг олно. Зүүн хөл шүргэчихвэл мөнгөө алдана.
- Шинэ гуталтай явж байгаад хөлөөрөө мөлт гишгэвэл шинэ сонирхолтой танилтай болно.
- Уранхай хуучин гутал огт хадгалж болохгүй. Өвчин даллана гэж үздэг. Гэхдээ ийм гутлыг шууд хаях ч дэмий. Бусад хүн гай учруулж болзошгүй тул шатаасан нь дээр.
- Эмэгтэй хүн гутлаа ширээн дээр тавьбал бүл нэмнэ.
- Шинэ гутлыг нүцгэн хөлөндөө өмсөж болдоггүй. Үрлэг зарлага гарна.
- Дурлалт хүнтэйгээ болзоонд явах гэж байгаа бүсгүй болзоог төгс болоосой гэж хүсвэл гутлаараа биеэ гурван тойруулна.
- Сүйт залуу бүсгүйнхээ шаахайнаас дарс уувал гэр бүлийн амьдрал удаан, аз жаргалтай үргэлжилнэ.